Хувь хүн, гэр бүлийн санхүүгийн ухаалаг туслах. Орлого зарлагаа хяна, зорилгодоо хүр, санхүүгийн мэдлэгээ ханга.
Танилцах → Тун удахгүй App Store болон Google Play дээрGeek апп чамайг өөрийн санхүүгийн geek болгоно — төгрөгөө ойлгож, төлөвлөж, ухаалгаар удирддаг болно.

Ухаалаг шийдвэр — Зөвийг ойлгож, зөвийг сонго.

Мэргэн ухаан — Мэдлэгтэй хүн санхүүгээ зөв удирддаг.

Хамтын өсөлт — Хамтын зорилго тавьж, хуримтлалаа төлөвлө.

Алсын хараа — Ирээдүйгээ зөв төлөвлөхөөс бүгд эхлэдэг.
Орлого зарлагаа хормын зуур бүртгэ. Ангилал, тэмдэглэлтэйгээ.
Сарын төсвөө төлөвлө, зарлагаа ангиллаар хар, хэмнэлтээ өсгө.
Гэр бүлээрээ нэгдэж, орон сууц, аялал зэрэг хамтын зорилгодоо хүр.
Өдөр бүрийн богино хичээл, зөвлөгөөгөөр мэдлэгээ ханга.
Өдөр бүрийн бяцхан хэмнэлт цаг хугацааны хүчээр хэрхэн өсдөгийг өөрийн тоогоор хараарай.
Сар бүр хүү нэмэгдэж, дахин хуримтлагдана гэж үзсэн жишиг тооцоо — боловсролын зорилготой. Бодит хүү, нөхцөл банк бүрт харилцан адилгүй. Татвар, инфляцыг тооцоогүй болно.
Цалингийн 50% нь хэрэгцээ, 30% нь хүсэл, 20% нь хэмнэлт. Хамгийн энгийн эхлэл.
72-ыг жилийн хүүд хуваавал мөнгө хоёр дахин өсөх жил гарна. 12% хүүтэй бол ойролцоогоор 6 жил.
Ажлаа алдах, эмнэлэгт хэвтэх зэрэгт 3–6 сарын зардалтай тэнцэх нөөцтэй байвал сэтгэл амар.
Цалин авмагцаа хамгийн түрүүнд хэмнэлтээ салга. Үлдсэнээр нь амьдрахад суралцахад амархан.
Инвокер Финанс ХХК нь 2026 оны 02 дугаар сард байгуулагдсан, программ хангамжид суурилсан санхүүгийн боловсролын шийдэл хөгжүүлэгч компани юм.
Бидний хөгжүүлж буй GEEK апплейкшны шийдэл нь хувь хүн болон өрх гэрийн орлого, зарлагаа хянах, санхүүгийн зорилгоо тодорхойлох, мөнгөн хуримтлал үүсгэх, ирээдүйн болон гэнэтийн зардалдаа бэлтгэх, зээлийн дарамтаас гарах төлөвлөгөө гаргах зэрэг санхүүгийн өдөр тутмын шийдвэрээ зөв төлөвлөхөд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
GEEK апплейкшн айл өрх болон хүн бүрт санхүүгийн мэдлэг, мэдээллийг энгийн, ойлгомжтой, өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх боломжтой байдлаар хүргэхийг зорин ажилладаг. Мөн хэрэглэгчийн амьдралын хэв маягт үндэслэн санхүүгийн сахилга баттай болоход нь туслах мэдээ, мэдээлэл хүргэхийг зорьж байна.
Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо,
Хуульчдын ордон
+976 77720203Даваа–Баасан 09:00–18:00
info@geek.mn24 цагийн дотор хариулна